Шатар
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Шатар (Монгол:Шитар-а, Халимаг: Шатр, Буриад: Шатар; Самгарди: चतुरङ्ग Чатуранга, "дөрвөн анги"; Перс: شَطْرَنْج Шатранж) нь хоёр хүн хоорондоо тоглодог хөлөгт тоглоом юм. Өнөө үед энэхүү тоглоом нь дэлхийн хэмжээний оюун ухааны спорт болтлоо хөгжсөн байна.Агуулга
Түүх
Шатрын үүсэл гарлыг яг таг тогтоогоогүй ч Энэтхэг, Монгол хоёрын аль нэгд нь үүссэн гэдэг дээр бараг бүх эрдэмтэд санал нэгддэг. 15-р зууны хагасаар Энэтхэг улсын [1] Шатранг гэх тоглоомноос үүсэлтэй гэж бас үздэг юм.Шатар бол хоёр хүн тоглодог хөлөгт тоглоом юм. Найм наймын харьцаатай нийт 64 нүд бүхий хөлөг дээр тоглодог. Тоглоом эхлэхэд тоглогч тус бүр доорх зургаан зүйлийн төрлөөр тоглодог байна. Үүнд: 1. 1 Ноён 2. 1 Хатан 3. 2 Тэрэг 4. 2 Морь 5. 2 Тэмээ 6. 8 Хүү Тоглоомын зорилго бол эсрэг талын Ноён луу довтолж түүнийг дахин нүүх нүүдэлгүй болгох явдал юм.
АНУ-ын эрдэмтдийн гаргасан баримтаар өдөрт шатрыг 1,500,000,000 хүн тоглодог гэжээ. Үүний 28% нь эхлэн суралцагч буюу сурч байгаа, 71% нь мэргэжлийн, үлдсэн 1% нь оюуны өндөр чадвартай буюу маш ухаантай хүн ордог юм байна. Шатар бол спортын нэг төрөл бөгөөд оюуны спорт гэж нэрлэх нь ч элбэг байдаг.
Дүрэм
Шатрын хөлөг нь 64 нүдтэй. Шатар 32 дүрстэй. Хожихын тулд бүх зөвхөн эсрэг тоглогчийнхоо ноён гэж нэрлэгдсэн дүрсийг мадлахад хангалттай.Хэлэх үг
Эсрэг талын ноёныг идэхээр байрлалд очвол:- Хүүгээр «цод» гэж цодлоно
- Тэмээгээр «дуг» гэж дуглана
- Бусад модоороо «шаг» гэж шаглана